Цахим худалдааны томоохон платформ болох AliExpress компани Европын Холбооны "Дижитал үйлчилгээний тухай хууль"-ийн (DSA) хүрээнд түүхэн дэх хамгийн өндөр торгуулийг хүлээлээ. Европын Комиссоос мэдээлснээр, тус компани 625 сая гаруй ам.долларын торгууль төлөхөөр болсон байна.
Европын Комиссын мэдэгдэлд дурдсанаар, AliExpress нь өөрийн платформ дээр хууль бус, аюултай эсвэл хуурамч бүтээгдэхүүн худалдаалагдаж буй эрсдэлийг үнэлэх, бууруулах тал дээр хангалттай арга хэмжээ аваагүй байна. Европын Холбооны албаныхны хийсэн шалгалтаар тус компани хуурамч болон аюултай барааг устгах чиглэлээр тусгай баг бүрдүүлж ажиллуулаагүй болох нь тогтоогджээ.
Түүнчлэн, AliExpress нь муу санаат этгээдүүд хяналтаас зайлсхийх боломжийг олгосон эсвэл хялбаршуулсан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Европын Комисс уг шийдвэрийг тус платформд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр гаргажээ.