Цахим худалдааны гигант Amazon компани Prime гишүүдэд зориулсан намрын ээлжит томоохон хямдрал болох Prime Big Deal Days арга хэмжээнийхээ хугацааг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн 48 цагийн худалдаа нь 10 дугаар сарын 6-наас 7-ны хооронд үргэлжлэх бөгөөд ихэвчлэн "Аравдугаар сарын Prime Day" гэж нэрлэгддэг, баярын улирлын худалдан авалтын албан бус эхлэл болдог байна.
Amazon өөрийн үндсэн Prime Day арга хэмжээг долдугаар сарын дундуур хийдэг байсан бол энэ жил зургаадугаар сарын сүүл рүү шилжүүлсэн бөгөөд энэ нь FIFA-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон АНУ-ын 250 жилийн ойн хугацаатай холбоотой гэж мэдээлжээ. Харин Prime Big Deal Days арга хэмжээ нь уламжлалт намрын хуваарийнхаа дагуу явагдах аж.
Prime Big Deal Days гэж юу вэ?
Анх 2022 онд "Prime Early Access Sale" нэрээр баярын улирлыг эрт эхлүүлэх боломж болгон зохион байгуулж эхэлсэн уг арга хэмжээг 2023 онд Prime Big Deal Days хэмээн нэрлэж, өргөжүүлсэн байна. Энэ нь Black Friday буюу Хар Баасан гарагаас сар гаруйн өмнө болдог гишүүдэд зориулсан тусгай арга хэмжээ юм.
Хямдарч буй онцлох төхөөрөмж, үйлчилгээнүүд
Арга хэмжээний хүрээнд хамгийн өндөр хөнгөлөлт Amazon-ий өөрийн төхөөрөмжүүдэд ихэвчлэн оногддог байна. Есдүгээр сарын дунд үеийн байдлаар зарим бүтээгдэхүүнүүд хэдийнэ хямдарч эхэлжээ:
* Amazon Fire HD 10 (32GB) таблет 154.99 ам.доллароос 76.99 ам.доллар (78 ам.долларын хэмнэлт)
* Amazon Fire HD 8 Kids (64GB) 169.99 ам.доллароос 94.99 ам.доллар (85 ам.долларын хэмнэлт)
* Amazon Fire TV Stick 4K Select 49.99 ам.доллароос 19.99 ам.доллар (30 ам.долларын хэмнэлт)
* Amazon Fire TV Cube 199.99 ам.доллароос 109.99 ам.доллар (90 ам.долларын хэмнэлт)
* Amazon Kindle Scribe Premium Pen 79.99 ам.доллароос 47.99 ам.доллар (32 ам.долларын хэмнэлт)
Түүнчлэн Prime гишүүд Amazon Music Unlimited үйлчилгээг 4 сар үнэгүй ашиглах боломжтой (гишүүн бус хэрэглэгчдэд 3 сар) байгаа бол Kindle Unlimited үйлчилгээг гишүүнчлэл харгалзахгүйгээр эхний 3 сар үнэгүй ашиглах нөхцөлтэйгөөр олгож байна. Мөн Prime хэрэглэгчид Audible Standard үйлчилгээг сарын 0.99 ам.доллароор 4 сарын турш авах боломж бүрджээ.