Amazon-ий жилийн хоёр дахь томоохон хямдралын өдөрлөг болох Prime Big Deal Days нь аравдугаар сарын 6-наас 7-ны хооронд үргэлжлэх гэж байна. Энэхүү 48 цагийн худалдааны өдрүүдээс өмнө тус платформ дээр зөвхөн Prime гишүүд гэлтгүй нийт хэрэглэгчдэд зориулан Lego-ийн багцуудыг хямдруулж эхэлжээ.
Хямдралд багтсан бүтээгдэхүүнүүдийн дунд насанд хүрэгчдэд зориулсан дэлгэн тавих загварууд онцгойрч байна. Тухайлбал, 18 ба түүнээс дээш насныханд зөвлөдөг, 1,161 ширхэг эд ангитай Lego Botanicals Flower Arrangement багц хамгийн хямд үнэ буюу 62.04 ам.доллар (хуучин үнэ 109.99 ам.доллар) болж буурчээ. 14 төрлийн цэцэг болон ваар багтсан уг цуврал удахгүй үйлдвэрлэлээс хасагдахаар төлөвлөгдөж буй юм.
Мөн 587 хэсэгтэй Lego Pokémon Eevee багц 47.95 ам.доллар болж, урьд өмнө байгаагүй доод үнэдээ хүрсэн байна. Уг насанд хүрэгчдэд зориулсан загвар нь толгой, чих, сүүл зэрэг хэсгүүд нь хөдөлдөг бүтэцтэй ажээ.
Үүнээс гадна тоглоом гэхээсээ илүүтэй угсраад тавиур дээр дэлгэн байрлуулах зориулалттай, насанд хүрэгчдэд санал болгож буй 1,972 ширхэг эд ангитай Lego Super Mario: Mario Kart багц 149.99 ам.доллароор зарагдаж байгаа бол Star Wars болон Advent Calendar-ийн багцууд ч тодорхой хэмжээний хөнгөлөлттэй худалдаалагдаж байна.