Аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болох October Prime Day хямдралын өмнө Amazon платформ дээр Apple-ийн төхөөрөмжүүдийн эрт үеийн хямдралууд гарч эхэлжээ. Үүний хүрээнд есдүгээр сарын 24-ний байдлаар 11 инчийн iPad Air (M4) загварын үндсэн үнэ болох 749 ам.доллароос 100 ам.доллар хасагдаж, 649 ам.доллар болсон байна.
Энэхүү 11 инчийн iPad Air нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой, хөнгөн бөгөөд авсаархан хийцтэй төхөөрөмж юм. Хэдийгээр M4 чип нь өмнөх үеийн процессор боловч ихэнх зөөврийн компьютертэй эн зэрэгцэхүйц чадалтай хэвээр байгааг шинжээчид дурджээ.
Уг таблет нь Liquid Retina дэлгэцтэй, 128GB багтаамжтай ба Apple Intelligence, Touch ID болон WiFi 7-ийн чадамж бүхий Apple N1 технологитой. Одоогоор илүү өндөр үзүүлэлттэй iPad Pro 11-inch (M5) болон төсвийн iPad (A16) зэрэг загварууд ч хямдарч байгаа хэдий ч үнэ болон чанарын харьцаагаараа энэхүү iPad Air-ийн хямдрал нь мэргэжилтнүүдийн сонгосон шилдэг эрт үеийн санал болж байна.