Технологийн аварга Apple компанийн гаргадаг AirPods чихэвчнүүд нь iOS үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд маш хялбар холбогддог тул технологийн мэдлэг тааруу хүмүүс ч төвөггүй ашиглах боломжтой байдаг. Энэ ч утгаараа дэлхий даяар хамгийн алдартай чихэвч хэвээр байгаа юм. Тэгвэл 8 дугаар сарын 13-ны байдлаар Amazon платформ дээр Apple-ийн бүх загварын AirPods чихэвч хямдарсан ховорхон боломж тохиож байна.
Mashable хэвлэлийнхэн бусад жижиглэн худалдаалагчдын үнийг харьцуулж үзээд, яг одоо Amazon хамгийн хямд үнийг санал болгож байгааг онцолжээ. Тиймээс шинэ чихэвч авахаар төлөвлөж буй хэрэглэгчдэд энэ нь хамгийн тохиромжтой үе болж байна.
AirPods Pro 3 болон бусад загваруудын хямдрал
Энэхүү хямдралын хамгийн онцлох санал нь Apple AirPods Pro 3 загвар бөгөөд одоо 189.99 ам.доллар (59.01 ам.долларын хэмнэлт) болж хямдарчээ. Энэ нь тус чихэвчний түүхэн дэх хамгийн хямд үнээс ердөө 20 ам.доллароор илүү байгаа бөгөөд одоогийн байдлаар 24 хувийн хямдралтайгаар хамгийн их хэмнэлтийг санал болгож байна.
AirPods Pro 3 нь Apple-ийн хамгийн дэвшилтэт чихэвч бөгөөд дотор чихний идэвхтэй шуугиан дарагч (ANC) технологитой. Мөн дасгал хөдөлгөөн хийх үед зүрхний цохилт болон шатаасан калорийг хянах зүрхний цохилт мэдрэгчтэй болсон байна. Чихэвчний хэмжээ таардаггүй байсан хэрэглэгчдэд зориулж шинэчлэгдсэн чихний үзүүрийг таван өөр хэмжээтэйгээр гаргасан нь чихэнд хамгийн найдвартай суух боломжийг олгодог аж.
Үүнээс гадна бусад загварууд ч мөн хямдарсан байна. Тухайлбал, идэвхтэй шуугиан дарагчгүй AirPods 4 загвар 99 ам.доллар (30 ам.долларын хэмнэлт), харин идэвхтэй шуугиан дарагчтай (ANC) AirPods 4 загвар 148.99 ам.доллар (30.01 ам.долларын хэмнэлт) болжээ. Түүнчлэн толгой дээгүүр зүүдэг AirPods Max 2 загвар нь 100 ам.доллароор хямдарч, 449 ам.доллар үнэтэйгээр худалдаалагдаж байна.