Технологийн томоохон компани болох Apple-ийн хүчирхэг төхөөрөмжүүдийн нэг болох 11 инчийн iPad Pro (M4) загварт үнийн хямдрал зарлагджээ. Есдүгээр сарын 22-ны байдлаар уг төхөөрөмж Amazon худалдааны платформ дээр үндсэн үнэ болох 2,099 ам.доллароос 200 ам.доллароор хямдарч, 1,899 ам.доллар болсон байна.

Энэхүү хямдрал нь 10 дугаар сарын 6-7-ны хооронд зохион байгуулагдах "October Prime Day" хямдралын арга хэмжээний урьдчилсан хямдралуудын нэг хэсэг болж байгаа аж. Тус төхөөрөмжүүдийн үлдэгдэл энэ үнээр маш хурдан дуусна гэж хүлээгдэж байна.

Хэдийгээр сүүлийн үед Apple-ийн хүчирхэг процессоруудын хамгийн сүүлийн үеийн загвар болох M6 чип зарлагдсан ч өмнөх M4 чиптэй төхөөрөмжүүд маш хүчирхэг, өндөр бүтээмжтэй хэвээр байгааг онцолж буй юм.

Үнэ нь буурсан уг загвар нь Nano-Texture Glass бүхий Ultra Retina XDR дэлгэцтэй, Apple Intelligence технологиор тоноглогдсон байна. Түүнчлэн 2TB багтаамжтай бөгөөд WiFi 6E холболт дэмждэг зэрэг өндөр үзүүлэлтүүд багтжээ.