Контент бүтээгчдийн дунд өндөр нэр хүндтэй DJI брэндийн бүтээгдэхүүнүүд үнийн хувьд өндөр байдаг ч Amazon платформ дээр ховор тохиох томоохон хямдрал зарлагджээ.
Есдүгээр сарын 19-ний байдлаар тус брэндийн DJI Mini 5 Pro Fly More Combo багц үндсэн үнэ болох 1,599 ам.доллароос 550 ам.доллароор буурч, 1,049 ам.доллар болсон байна. Эх сурвалжид тэмдэглэснээр тус дрон ихэнх хугацаанд 1,599 ам.долларын үнэтэй байдаг ч хааяа 1,000 орчим ам.доллар хүртэл буурдаг аж.
Энэхүү дрон нь анхан шатны болон ахисан түвшний хэрэглэгчдийн аль алинд нь тохиромжтой, алган дээр багтах хэмжээтэй, эвхэгддэг хэт хөнгөн загвар юм. Үзүүлэлтийн хувьд 225 градусын уян хатан гимбал, 4K/60fps камертай бөгөөд босоо бичлэг хийх (True Vertical), биет дагах, timelapse, панорама болон MasterShots зэрэг дүрс бичлэгийн олон үйлдлийг багтаажээ. Мөн уг багцад 42GB дотоод санах ой болон төрөл бүрийн дагалдах хэрэгслүүд багтсан байна.
АНУ-д DJI брэндийн бүтээгдэхүүнд шинэ хязгаарлалт тавьж, цаашид импортлохыг хориглосон шийдвэр гарсны дараа худалдан авагчид Amazon зэрэг жижиглэнгийн худалдаачдын одоогийн үлдэгдэл нөөцөөс авах боломжтой хэвээр байгаа аж. Цаашид барааны үлдэгдэл багасах үед үнэ эргээд огцом өсөх төлөвтэй байгааг онцолжээ.