Amazon онлайн худалдааны платформ дээр Хар баасан гарагийн эхний хямдралууд зарлагдаж, Garmin Fenix 8 загварын ухаалаг цаг 25 хувийн хямдралтай худалдаалагдаж эхэллээ. Арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар уг дээд зэрэглэлийн төхөөрөмж үндсэн үнэ болох 999.99 ам.доллароос 749.99 ам.доллар болж, 250 ам.доллароор буурсан байна.
Төхөөрөмжийн онцлог болон үзүүлэлтүүд
Энэхүү олон төрлийн спортод зориулсан GPS дэмжигчтэй цаг нь 1.4 инчийн AMOLED мэдрэгчтэй дэлгэц, зурагдахаас хамгаалсан индранил (sapphire) шил болон титан хүрээтэй хийгджээ. Мөн энгийн цагтай төстэй загвартай учир өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой харагддаг.
Уг төхөөрөмж нь гүйлт, дугуйн аялал болон дасгал хөдөлгөөнийг хянахад туслах чадвартайгаас гадна аяллын үед аюулгүй байдлыг хангахад зориулагдсан inReach хиймэл дагуулын технологитой. Хэрэв ямар нэг асуудал тулгарвал Garmin-ийн 24/7 яаралтай тусламжийн төв рүү SOS дохио илгээх боломжтой юм.
Түүнчлэн эрүүл мэндийг хянах нэмэлт үзүүлэлтүүд болон суурилуулсан LED гар чийдэнтэй тул идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд чиглэсэн дээд зэрэглэлийн сонголт болж байна.