Хар баасан гарагийн эрт хямдралууд Amazon платформ дээр эхэлж буй энэ үед Ninja брэндийн кофены төхөөрөмжийн үнэ түүхэн доод түвшиндээ хүрлээ. Арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар тус цахим дэлгүүрт Ninja Luxe Café Mini загварын үндсэн үнэ 449.99 ам.доллароос 399.99 ам.доллар болж, 50 ам.доллароор хямдарсан байна.
Энэхүү төхөөрөмж нь авсаархан хэмжээтэй тул жижиг орон сууц, хязгаарлагдмал талбайд байрлуулахад тохиромжтойгоороо онцлогтой. Дэлгүүрийн мэдээлэлд дурдсанаар уг загвар нь Ninja Luxe Café Pro Series загвараас 30 хувиар жижиг бөгөөд 10.2 инчийн гүн, 12.2 инчийн өргөн, 13.4 инчийн өндөртэй аж.
Тус төхөөрөмжөөр энгийн эспрессо, дуслын кофе (drip coffee), латте, маккиато, капучино зэрэг төрөл бүрийн халуун ундаа төдийгүй хүйтэн кофе (iced coffee) хийж уух боломжтой. Мөн Barista Assist Technology систем нь кофены нунтаглалтын хэмжээ, тун, температур болон даралтыг автоматаар тохируулж өгдөг байна. Үүнээс гадна сүүг хөөсрүүлэх зориулалттай уурын цорготой тул эспрессо суурьтай ундаануудыг гэрийн нөхцөлд бэлтгэх боломжийг олгодог байна.