Гал тогооны цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Ninja брэндийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг болох Ninja Luxe Café Premier 3-in-1 загварын кофены машин Amazon дээр хямдарчээ.
Есдүгээр сарын 30-ны байдлаар уг төхөөрөмжийн үндсэн үнэ болох 599.99 ам.доллароос 100 ам.доллар хасагдаж, 499.99 ам.доллар болсон байна. Энэ нь түүний бүх цаг үеийн хамгийн хямд үнэ болох 479.99 ам.доллароос хол зөрөхгүй дүн юм. “Prime Big Deal Days” эхлэхийн өмнө уг хямдрал гарсан бөгөөд аравдугаар сарын “Prime Day” дөхөж буй тул 48 цагийн худалдааны хугацаанаас цааш удаан үргэлжлэхгүй байж магадгүй хэмээн онцолжээ.
Энэхүү Ninja Luxe Café Premier нь хэрэглэхэд хялбар загвар болон өндөр түвшний тохиргоог хослуулсан 3-in-1 бүтэцтэй төхөөрөмж юм. Энэ нь хоёр төрлийн эспрессо (double shot эсвэл quad shot), гурван төрлийн дуслын кофе (classic, rich эсвэл over ice), мөн хоёр төрлийн cold brew (хүйтэн шахсан эспрессо болон cold brew кофе) бэлтгэх боломжтой.
Түүнчлэн уг машинд 25 төрлийн тохируулга бүхий суурилуулсан конус хэлбэрийн нунтаглагч (conical burr grinder) болон сүү хөөсрүүлэх зориулалттай Dual Froth System багтжээ.