Компьютерынхоо багтаамжийг нэмэгдүүлж, хурдыг нь ахиулахаар төлөвлөж буй хэрэглэгчдэд зориулан Amazon платформ дээр Black Friday-ийн өмнөх ээлжит томоохон хямдрал зарлагджээ. Тодруулбал, аравдугаар сарын 21-ний байдлаар Samsung SSD 990 PRO 4TB загварын үнэ 1,099.99 ам.доллароос 799.90 ам.доллар болж, 300.09 ам.доллар буюу 27 хувиар буурсан байна.
Энэхүү SSD нь видео эвлүүлэг хийх, тоглоом тоглох болон их хэмжээний өгөгдөлтэй ажиллахад зориулагдсан бөгөөд унших хурд нь 7,450 MB/s, бичих хурд нь 6,900 MB/s хүрдэг байна. Өмнөх үеийн 980 PRO загвартай харьцуулахад санамсаргүй үйлдлийн гүйцэтгэл (random performance) нь 55 гаруй хувиар сайжирсан нь өндөр ачаалалтай ажлыг түргэсгэхэд тусалдаг аж. Мөн нэг ватт дахь гүйцэтгэлийн үр ашиг нь 50 хүртэл хувиар нэмэгдсэн тул цахилгаан бага зарцуулж, системийн хүчин чадлыг бүрэн ашиглах боломжийг олгодог байна.
Түүнчлэн уг загварын бусад багтаамжтай хувилбарууд ч мөн Amazon дээр хямдарчээ. Тухайлбал, 1TB багтаамжтай хувилбар нь 319.99 ам.доллароос 259.84 ам.доллар болж буурсан бол 2TB хувилбар нь 639.99 ам.доллароос 409.99 ам.доллар болж тус тус хямдарсан байна.