Аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болох Amazon-ий хоёр өдрийн Prime Day хямдралын арга хэмжээ хаяанд ирээд байна. Үүнтэй холбогдуулан зарим томоохон хямдралууд аль хэдийн эхэлжээ.

Тухайлбал, есдүгээр сарын 23-ны байдлаар Apple AirPods Pro 3 чихэвчний үнэ 20 хувиар хямдарч, 199 ам.доллар болоод байна. Энэ нь уг чихэвчний үндсэн үнэ болох 249 ам.доллароос 50 ам.доллар хэмнэх боломж юм.

Энэхүү загвар нь дуугаралтын чанар, Siri дэмжлэг болон Apple-ийн бусад төхөөрөмжүүдтэй хялбар холбогдохоос гадна дуу чимээ тусгаарлах хүчирхэг ANC технологи, орон зайн дуугаралт (spatial audio) зэрэг функцтэй. Түүнчлэн зүрхний цохилт мэдрэгчтэй бөгөөд энэ нь Apple Health апп-тай хамтран ажиллаж, 50 хүртэлх төрлийн дасгал хөдөлгөөний үеийн зүрхний цохилт болон шатаасан калорийг хянах боломжийг олгодог байна.