Олон улсын цахим худалдааны томоохон платформ болох Amazon албан ёсны “Black Friday” хямдрал эхлэхээс өмнө зарим бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж, эрт эхэлсэн хямдралын саналуудаа дэлгэлээ. Тус платформын албан ёсны “Black Friday” худалдаа 11 дүгээр сарын 19-ний Пүрэв гарагт эхлэх хуваарьтай байгаа ч одооноос эхлэн технологи болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүнүүдийг хямдруулж байна.
Энэхүү хямдралын хүрээнд 16GB шуурхай санах ой, 512GB санах байгууламжтай Apple MacBook Air 13 инч загвар 1,299 ам.доллароос 200 ам.доллароор хямдарч, 1,099 ам.доллар болжээ. Үүнээс гадна 15 инчийн загвар нь мөн 200 ам.долларын хямдралтай байгааг дурдсан байна.
Технологи болон бусад онцлох бүтээгдэхүүнүүдийн хямдралаас дурдвал:
* Sony WH-1000XM6 чихэвч: 378 ам.доллар (81.99 ам.долларын хямдрал)
* TCL 75 инчийн QM8L SQD-Mini-LED QLED 4K ТВ: 1,397.99 ам.доллар (1,602 ам.долларын хямдрал)
* Dyson PencilVac Fluffycones тоос сорогч: 440 ам.доллар (159.99 ам.долларын хямдрал)
* Shark FlexStyle үс засалтын төхөөрөмж: 199.99 ам.доллар (150 ам.долларын хямдрал)
* Amazon Kindle Bundle (16GB Kindle, гэр, Kindle Click удирдлага): 190.97 ам.доллар (34 ам.долларын хямдрал)
* Ninja Crispi Air Fryer шарагч: 159.99 ам.доллар (20 ам.долларын хямдрал)
* Yeti Roadie 48 Wheeled Cooler хөргөгч хайрцаг: 340 ам.доллар (85 ам.долларын хямдрал)
* Lego Pokémon Eevee тоглоом: 47.99 ам.доллар (12 ам.долларын хямдрал)
Хэрэглэгчид баярын болон өвлийн худалдан авалтаа урьдчилан төлөвлөх боломжтой болсон бөгөөд “Black Friday” дөхөх тусам хямдралын саналууд шинэчлэгдэн нэмэгдэх төлөвтэй байна.