Amazon компаниас жилд хоёр дахь удаагаа зохион байгуулдаг Prime Big Deal Days 48 цагийн хямдралт өдөрлөг удахгүй буюу 10-р сарын 6-7-ны хооронд болох гэж байна. Хэдийгээр албан ёсны өдөрлөг эхлээгүй байгаа ч Amazon дээр Lego-ийн цуглуулгуудад урьдчилсан томоохон хямдралууд зарлагдаж эхэлжээ.

Lego Botanicals болон бусад багцуудын хямдрал Насанд хүрэгчдэд зориулсан 1,161 хэсэгтэй Lego Botanicals Flower Arrangement багц Amazon дээр өмнө нь хүрч байгаагүй хамгийн доод үнэ буюу 62.04 ам.доллар (47.95 ам.долларын хямдралтай) болсон байна. Уг багц нь цагаан ваар бүхий 14 цэцгийн дүрслэлийг (камелиа, цээнэ, гидрангиа, хүүхдийн амьсгаа буюу baby's breath, холтсон цэцэг, бувардиа, сараана цэцэг багтсан) угсардаг бөгөөд удахгүй үйлдвэрлэлээс хасагдах гэж байгаа аж.

Үүнээс гадна ургамлын цувралаас Lego Botanicals Flowering Cactus 27.95 ам.доллар (хуучин 34.99 ам.доллар), Lego Botanicals Hibiscus Flower 55.95 ам.доллар (хуучин 69.99 ам.доллар), Lego Botanicals Succulents 34.99 ам.доллар (хуучин 49.99 ам.доллар) үнээр тус тус хямдарчээ.

Pokémon, Super Mario болон Star Wars Бусад төрлийн Lego цуглуулгууд ч урьдчилсан хямдралд багтжээ. Тухайлбал, энэ оны эхээр гарсан насанд хүрэгчдэд зориулсан 587 хэсэгтэй Lego Pokémon Eevee багц 59.99 ам.доллароос 47.95 ам.доллар болж буурсан нь түүхэн доод үнэ юм. Мөн Standard Kart машинтай Мариогийн дүрс бүхий 1,972 хэсэгтэй Lego Super Mario: Mario Kart багц 20 ам.доллароор хямдарч 149.99 ам.доллар болсон байна. Түүнчлэн Lego Star Wars AT-ST Walker багц 171.99 ам.доллароор (28 ам.долларын хямдрал) худалдаалагдаж байна.