Технологийн салбарын аварга Amazon компани АНУ-ын Техас муж улсад баригдах хийн цахилгаан станцыг санхүүжүүлж байгаагаа баталлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь дууссаны дараа АНУ дахь хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэр болох магадлалтай байна.

Энэхүү мэдээллийг зах зээлийн судалгааны Cleanview компани анх олон нийтэд мэдээлсэн юм. Тус компани хиймэл дагуулын зураг болон Amazon-ы энэ долоо хоногт гаргасан дата төвийн барилгын гурван зөвшөөрлийн бичиг баримтыг харьцуулан судалсны үндсэн дээр тус станц нь Amazon-ы дата төвүүдтэй холбоотой болохыг тогтоожээ.

Технологийн салбарын томоохон компаниуд хиймэл оюун ухааны (AI) үйл ажиллагаагаа илүү хурдацтайгаар ажиллуулахын тулд цахилгаан эрчим хүчний сүлжээнээс хамааралгүйгээр, өөрсдийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох хандлага нэмэгдэж байна. Энэхүү төсөл нь дээрх чиг хандлагын хамгийн сүүлийн үеийн томоохон жишээ болж байна.