Технологийн хэрэгслүүд, цэнэглэгч болон дагалдах хэрэгслээрээ танигдсан Anker брэнд Amazon-ы аравдугаар сарын Prime Day хямдралын хүрээнд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг эрс бууруулжээ. Тус компани нь зөвхөн утасны цэнэглэгч, повербанк төдийгүй Soundcore брэндийн чихэвч, спикер, Eufy брэндийн ухаалаг камер, робот тоос сорогч, Nebula брэндийн зөөврийн проектор зэрэг өргөн сонголттой төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг юм.

Онцлох хямдралууд

Энэ удаагийн хямдралаар ус, тоосны хамгаалалттай (IP67), 20 цагийн цэнэг барих чадалтай Anker Soundcore Select 4 Go спикер 15 ам.доллароор хямдарч, 19.99 ам.доллар болсон байна. Мөн Soundcore 2 загвар 28.48 ам.доллар (16.51 ам.долларын хямдрал), 140W хүчин чадалтай Soundcore Boom 2 Plus спикер 88.52 ам.доллароор хямдарч 161.47 ам.доллар болжээ.

Харин дуу чимээ тусгаарлагчтай, 6 микрофонтой, гэр нь утсаа тулах тавиуртай Soundcore P40i утасгүй чихэвч 18 ам.доллароор хямдарч 41.99 ам.доллар-ын үнэтэй болов. Тус чихэвч нь цэнэглэгч гэртэйгээ нийлээд нийт 60 цаг ажиллах боломжтой.

Гэр ахуй болон цэнэглэгч төхөөрөмжүүд

Бусад онцлох хямдралуудаас дурдвал:
- Eufy Omni C20 робот тоос сорогч 230 ам.доллароор хямдарч 319.989 ам.доллар,
- Anker Solix C1000 Gen 2 зөөврийн цахилгаан станц 230 ам.доллароор хямдарч 699.99 ам.доллар,
- Anker Nebula Capsule 3 Laser проектор 150 ам.доллароор хямдарч 599.99 ам.доллар,
- Anker Prime Power Bank (26,250 mAh) повербанк 60 ам.доллароор хямдарч 169.99 ам.доллар,
- Anker Eufy S220 ухаалаг төхөөрөмж 60 ам.доллароор хямдарч 139.99 ам.доллар тус тус болсон байна.