Amazon платформ дээр Black Friday хямдрал эхэлж, зарим бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц буураад байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 24-ний байдлаар 65 инчийн Hisense S7 Canvas TV-ийн үнэ үндсэн үнээсээ 55 хувиар буюу 1,102 ам.доллароор хямдарч, 897.99 ам.доллар болжээ. Уг загварын үндсэн үнэ нь 1,999.99 ам.доллар байдаг юм.
Энэхүү зурагт нь энгийн зурагтуудаас ялгаатай нь контент үзээгүй үедээ хананд өлгөсөн уран зураг мэт харагддаг "art TV" төрөлд багтдаг. Хэрэглэгчид нэмэлт төлбөргүйгээр сонгох боломжтой 1,000 гаруй уран зураг болон гэрэл зургийн сангаас сонгож дэлгэцэндээ гаргах боломжтойгоос гадна хувийн зургуудаа ч оруулах боломжтой аж.
Уг загвар нь гэрэл ойлтын эсрэг Hi-Matte дэлгэцтэй тул зургуудыг илүү бодит харагдуулдаг байна. Мөн жаазтай уран зураг шиг харагдуулах teak хүрээ болон хананд наалдуулан суурилуулах хэт нарийн тогтоогч дагалдаж ирдэг байна.
Техникийн үзүүлэлтийн хувьд уг зурагт нь 4K Hi-QLED дэлгэц, 144Hz refresh rate болон хурдтай хөдөлгөөнт дүрсийн сарнилтыг багасгах AI Smooth Motion технологитой ажээ.