Amazon онлайн худалдааны платформ Labor Day-ийн хямдралын хүрээнд Apple-ийн төхөөрөмжүүдэд онцлох хөнгөлөлтүүд үзүүлж эхэллээ. Есдүгээр сарын 2-ны байдлаар тус сайт 13 инчийн M4 iPad Air (256GB, WiFi) загварыг үндсэн үнэ болох 1,049 ам.доллароос 100 ам.доллароор бууруулж, 949 ам.доллароор борлуулж байна.
Энэхүү хямдрал нь төхөөрөмжийн starlight, purple болон space gray өнгөний сонголтуудад хамаарч байгаа юм. Уг хямдрал нь удаан хугацаанд үргэлжлэхгүй байж болзошгүй тул худалдан авагчдыг яарахыг сануулжээ.
Төхөөрөмжийн үзүүлэлт ба давуу тал
Энэхүү загвар нь олон хүнд зориулсан шилдэг сонголтуудын нэгээр нэрлэгдэж байна. Mashable-ийн Саманта Мангино нийтлэлдээ уг таблетыг хурдан, апп хооронд саадгүй шилждэг бөгөөд гайхалтай өндөр нарийвчлалтай дэлгэцтэй хэмээн бичжээ. Мөн M4 чиптэй болсноор хүчин чадал нь нэмэгдэж, Geekbench 6 тестийн оноо нь өмнөх загварын 11,464-өөс өсөж 13,176 оноо авсан байна.
Үүнээс гадна тус загвар нь 256GB санах ойтой тул аппликэйшн, зураг зэрэгт хангалттай багтаамж олгодог. Дэлгэцийн хувьд P3 wide color, True Tone болон ойлтыг маш сайн бууруулдаг технологи бүхий Liquid Retina дэлгэцтэй юм. Мөн 12MP Center Stage урд камер болон 12MP Wide хойд камертай тул FaceTime дуудлага болон гэрэл зураг тод, нарийвчлал сайтай гарах боломжтой ажээ.