Amazon платформ дээр Black Friday-ийн урьдчилсан хямдралын хүрээнд Samsung 27 инчийн Odyssey OLED G5 (G50SF) гэйминг мониторын үнэ эрс буурчээ. Уг дэлгэцийн үндсэн үнэ 499.99 ам.доллар байдаг бол одоо 319.99 ам.доллар буюу 180 ам.долларын (36%) хямдралтайгаар худалдаалагдаж байна.

Энэхүү үнэ нь 7-р сарын сүүлээс хойших хамгийн хямд дүн болж байгаа бөгөөд өнгөрсөн 9-р сарын Labor Day-ийн үеэр бүртгэгдсэн 349.54 ам.долларын хямдралаас даруй 29.55 ам.доллароор бага үзүүлэлт юм. Мониторыг Amazon өөрөө шууд зарж, хүргэлтийг хариуцаж байгаа аж.

Дэлгэцийн үзүүлэлт ба онцлог

Энэхүү монитор нь 2560 x 1440 нягтралтай QD-OLED дэлгэцтэй бөгөөд HDR10 технологийг дэмждэг тул PS5 эсвэл Xbox Series X|S дээр тоглоход хар өнгө болон контрастыг илүү тод, нарийвчлалтай харуулна.

Үүнээс гадна DisplayPort-оор дамжуулан 180Hz refresh rate, 0.03ms хариу үйлдэл үзүүлэх хугацаа (response time)-тайгаас гадна NVIDIA G-Sync, AMD FreeSync болон Glare Free технологиудтай тул тоглоом тоглоход илүү жигд, саадгүй орчныг бүрдүүлж өгдөг байна.