Amazon платформ «Black Friday»-ийн хямдралын хүрээнд 11 дүгээр сарын 23-ны байдлаар 13 инчийн M5 MacBook Air зөөврийн компьютерын үнийг түүхэн доод хэмжээнд хүргэж бууруулжээ. Тодруулбал, уг загварыг үндсэн үнэ болох 1,599 ам.доллароос 300 ам.доллароор хямдруулж, 1,299 ам.доллар болгосон байна.
Энэ оны 6 дугаар сард Apple үнээ нэмснээс хойш энэхүү загвар ийм хямд үнэд хүрч байгаагүй юм. Өнгөрсөн долоо хоногт уг загвар 1,349 ам.доллароор зарагдаж байсан бол ийнхүү дахин 50 ам.доллароор буурчээ.
Үзүүлэлт ба онцлог
Хямдарч буй уг загвар нь 16GB RAM болон 1TB SSD багтаамжтай бөгөөд энэ онд худалдаанд гарсан хүчирхэг шинэчлэл юм. «Mashable»-ийн тоймч Тимоти Бек Верт уг зөөврийн компьютерыг MacBook Air-ийн бүх сайн талуудыг хадгалж, илүү хурдан M5 чипээр тоноглогдсон тул магадгүй хэтэрхий хүчирхэг байж болзошгүй хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн энэхүү төхөөрөмж нь Liquid Retina дэлгэцтэй, 18 цаг хүртэл ажиллах батарейтайгаас гадна «Apple Intelligence» хиймэл оюуны системийг дэмждэг. Энэхүү 13 инчийн хэмжээтэй загвар нь 15 инчийн загвартай адил хурдан бөгөөд авч явахад илүү хялбар тул оюутнуудад тохиромжтой хэмээн үнэлэгдэж байна.