Amazon платформ дээр Black Friday худалдааны хүрээнд томоохон хэмжээтэй зурагтуудын үнэ буурч эхэлжээ. 11 дүгээр сарын 22-ны байдлаар LG брэндийн 85 инчийн QNED AI 4K ухаалаг зурагтын үнэ 46 хувиар хямдарч, 749.99 ам.доллар болоод байна.

Энэхүү загварын үндсэн үнэ 1,399.99 ам.доллар байсан бөгөөд худалдан авагчид уг хямдралаар 650 ам.доллар хэмнэх боломжтой болжээ. Үнийн түүхийг хянадаг camelcamelcamel платформын мэдээлснээр энэ нь тус зурагтын хувьд Amazon дээрх бүх цаг үеийн хамгийн доод үнэ юм.

Уг загвар нь хиймэл оюун ухаанд суурилсан mini LED технологи, Dynamic QNED Color болон HDR10 Pro дэмжлэгтэй тул дүрсийг тод, нарийвчлал сайтай гаргадаг. Кино сонирхогчдод зориулсан Filmmaker Mode болон шинэ үеийн тоглоом тоглогчдод зориулсан тусгай тохиргоонуудтай бөгөөд спортын контент болон стриминг аппликейшнүүдийг бүрэн ашиглах боломжийг олгодог байна.