Онлайн худалдааны томоохон платформ болох Amazon дээр Sony брэндийн алдартай чихэвч болох Sony XM5 (Sony WH-1000XM5) 50 хувийн хямдралтайгаар худалдаалагдаж эхэлжээ. Энэхүү загварын үндсэн үнэ нь 399.99 ам.доллар байдаг бол хямдралын хүрээнд 201.99 ам.доллароор буурч, 198 ам.доллар болоод байна.
Энэхүү үнэ нь уг загварын хувьд тус платформ дээрх хамгийн доод үнэтэй дүйцэж байгаа юм. Шинээр гарч буй XM6 загварын чихэвч 458 ам.долларын үнэтэй байгаа тул дуугаралт, чанарын хувьд өндөр түвшинд тооцогддог XM5 загварыг хямдралтай үнээр авах нь илүү хэмнэлттэй сонголт болж байна.
Mashable сайтын шилдэг чихэвчний жагсаалтад уг чихэвч нь "Mashable Choice" бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн юм. Sony XM5 нь харьцангуй өмнөх үеийн загварт тооцогдох хэдий ч орчны дуу чимээ тусгаарлах (ANC) технологи нь өнөө ч шилдэг түвшинд үнэлэгдэж, ярианы чанар нь сайн хэвээр байна.
Үүнээс гадна төсөвт хэмнэлттэй хувилбар хайж буй хэрэглэгчдэд зориулсан Sony WH-CH720N загвар Amazon дээр 88 ам.доллароор худалдаалагдаж байна.