Францын томоохон супермаркетын сүлжээнүүд болох Intermarché болон Coopérative U кибер халдлагад өртөж, хөргөлтийн төхөөрөмжүүд нь гэссэн тухай AFP агентлагт даваа гарагт мэдээлжээ.
Энэхүү халдлагын улмаас Intermarché сүлжээний 150-200 орчим салбар, Coopérative U компанийн 100 шахам салбар өртсөн болохыг худалдаа эрхлэгчид дурдсан байна.
Парисын прокурорууд уг кибер халдлагыг баталсан бөгөөд бусад томоохон сүлжээ дэлгүүрүүд ч мөн өртсөн гэж мэдээлэгдсэнийг онцолжээ. Түүнчлэн энэ халдлага нь зарим газарт гал түймэр гарахад хүргэсэн байж болзошгүй гэж прокурорууд тэмдэглэсэн байна.
BFM TV-ийн мэдээлснээр Францын хамгийн том супермаркетын сүлжээ болох E. Leclerc мөн уг кибер халдлагад өртжээ.