Amazon платформ дээр аравдугаар сарын 6 болон 7-ны өдрүүдэд Prime гишүүдэд зориулсан 48 цагийн Prime Big Deal Days хямдрал болох гэж байна. Энэхүү арга хэмжээг угтан Samsung, Alienware, MSI болон ASUS зэрэг томоохон брэндүүдийн тоглоомын дэлгэцүүд эхнээсээ хямдарч эхэлснийг Mashable онцоллоо.

Компьютерын график карт (GPU) секундэд 144 кадр (FPS) гаргаж байхад дэлгэц ердөө 60Hz давтамжтай бол систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Удаан давтамж болон өндөр хариу үйлдэл үзүүлэх хугацаа (response time) нь Valorant, Apex, Call of Duty зэрэг хурд шаардсан тоглоомуудад дүрсийн бүрэлзэлт үүсгэх, оролтын хугацаа хоцрох зэрэг сул талтай байдаг тул дэлгэцээ шинэчлэх нь чухал юм.

Хямдарч буй онцлох дэлгэцүүд

Төсөвт хэмнэлттэй сонголтуудаас 144Hz давтамжтай MSI PRO MP243L E14 (24 инч FHD) дэлгэц 89.99 ам.доллар болж 20 ам.доллароор хямдарчээ. Тус дэлгэц нь FreeSync дэмждэг бөгөөд өдөр тутмын ажил болон анхан шатны тоглоомд тохиромжтой.

Харин Valorant, CS2 болон Apex Legends тоглодог хүмүүст зориулсан MSI MAG 274CF X24 (27 инч) дэлгэц нь 240Hz давтамж, 0.5ms хариу үйлдэл үзүүлэх үзүүлэлттэй бөгөөд 129.99 ам.доллароор зарагдаж байна.

Бусад онцлох хямдралуудаас дурдвал:
- Samsung 32-Inch Odyssey G55C (Муруй дэлгэц): 189.99 ам.доллар (140 ам.долларын хямдрал)
- Samsung 32-Inch Odyssey G5 G50F: 219.99 ам.доллар (130 ам.долларын хямдрал)
- Alienware 27-Inch AW2726DL (1440p): 199.99 ам.доллар (30 ам.долларын хямдрал)
- ASUS TUF Gaming VG27AQ3A (27 инч, 1440p, 180Hz): 199 ам.доллар (10 ам.долларын хямдрал)