Дэлхийн томоохон крипто биржүүдийн нэг Binance болон Anchorage Digital банк хамтран байгууллагуудад зориулсан крипто арилжааны шинэ шийдлийг танилцууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд институцийн хөрөнгө оруулагчид Binance бирж дээр арилжаа хийхдээ хөрөнгөө биржийн дансанд шууд байршуулах шаардлагагүй болох юм.
Шинэ үйлчилгээний гол онцлог нь арилжааны төлбөр тооцоог биржээс гадуур хийх боломжийг олгож буйд оршино. Тодруулбал, байгууллагууд өөрсдийн крипто хөрөнгийг Anchorage Digital банкинд тусгаарлагдсан хадгаламжид (segregated custody) найдвартай хадгалахын зэрэгцээ Binance бирж дээр арилжаанд идэвхтэй оролцох боломж бүрдэж байна.
Энэхүү алхам нь крипто зах зээлд оролцогч байгууллагуудын хувьд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах зорилготой шинэ боломж гэдгээрээ онцлог юм.