Хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг Anthropic компанийн судлаач Жэйкоб Коксон аюулгүй байдлын асуудлаас үүдэн ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорч, уг шийдвэрийнхээ шалтгааныг тайлбарлан бичжээ.
Түүний мэдэгдсэнээр, салбарын тэргүүлэх судалгааны лабораториуд өөрийгөө сайжруулах чадвартай супер оюун ухааныг бий болгохоор уралдаж, улмаар хүн бүрийн амь насаар дэнчин тавьж байна гэсэн байна.
Түүнчлэн хиймэл оюуныг бүтээж буй мэргэжилтнүүд энэхүү технологи нь энэ арван жилийн эцэс гэхэд хүн төрөлхтнийг бүхэлд нь устгаж болзошгүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байгаа хэмээн Жэйкоб Коксон бичвэртээ онцолжээ.