Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч компаниудын нэг болох Anthropic нь өөрийн бүтээл болох Claude хиймэл оюун ухааны загварт суулгасан нууц код буюу хяналтын хэрэгслээ устгаснаа зарлалаа. Энэхүү алхам нь судлаачид тус компанийг хэрэглэгчийн нууцлалтай холбоотой асуудлаар шүүмжилсний дараа гарч байна.
Судлаачдын зүгээс Claude загварт хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр хяналт тавих зориулалттай код байршуулсан нь хувийн нууцлалд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж байсан юм. Үүнтэй холбоотойгоор шүүмжлэгчид тус компанийг үйл ажиллагаагаа ил тод бус явуулж байна хэмээн буруутгасан байна.
Харин Anthropic компанийн зүгээс тайлбарлахдаа, уг хэрэгсэл нь хиймэл оюун ухааныг буруугаар ашиглах явдлыг таслан зогсоох болон AI загварыг хууль бусаар олборлох буюу хуулбарлахаас хамгаалах зорилготой байсан гэжээ. Хэдийгээр тус компани уг хэрэгслийг аюулгүй байдлын үүднээс ашигласан гэж байгаа ч, хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдээгүй нь олон нийтийн анхаарлыг татаад байна.