Anthropic компани 1.4 их наяд гаруй ам.долларын үнэлгээтэйгээр олон нийтэд нээлттэй компани болох гэж буйтай холбогдуулан Сан-Франциско хотын олон хүн өмнө нь тулгарч байгаагүй шийдвэртэй тулгарах гэж байна.
Түүнчлэн тус хотын иргэд Anthropic компанид өмнө нь илүү их хөрөнгө оруулалт хийгээгүйдээ харамсах буюу боломжоос хоцрох вий гэх айдсыг (FOMO) мэдэрч буй тухай Financial Samurai мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан тус нийтлэлд Сан-Францискогийн "өдөр тутмын саятан"-д зориулсан нэгэн сонирхолтой таамаглалын туршилтыг санал болгосон бөгөөд энэ нь мөрөөдлийн байшин болон сая саяар үнэлэгдэх Anthropic-ийн хувьцааны хооронд шийдвэр гаргах тухай сэдвийг хөнджээ.