Хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Anthropic компани Хятадын технологийн аварга Alibaba-г өөрийн бүтээсэн "Claude" хиймэл оюуныг хуулбарласан хэмээн буруутгаж, хариуцлага тооцохыг шаардаж байна.

Anthropic-ийн мэдээлснээр, Alibaba компани 25,000 данс ашиглан Claude-ийн системээс мэдээлэл олборлосон гэх ноцтой үндэслэл байгаа аж. Энэхүү үйлдлийн хүрээнд нийт 28.8 сая удаагийн харилцан солилцоо хийгдсэн болохыг тус компани онцолжээ.

Anthropic нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгч томоохон компаниудын нэг бөгөөд тэдний бүтээсэн Claude нь олон улсад өргөнөөр ашиглагддаг технологи юм. Одоогоор энэхүү маргаантай холбоотойгоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа бөгөөд Anthropic компани Alibaba-г хууль бус үйлдэл хийсэн хэмээн үзэж, зохих ёсны хариуцлага тооцохыг шаардаж байгаа нь энэ юм.