Цахим буудлагын алдартай тоглоом болох Apex Legends-ийн ээлжит хамтарсан эвэнт тун удахгүй тоглогчдод хүрэх гэж байна. Тулаант тоглоомын ертөнцийн сонгодог цуврал Street Fighter уг тоглоомтой нэгдэж, есдүгээр сарын 22-нд шинэ үйл явдал эхлэхээр болсныг зарлалаа.

Өмнө нь тус тоглоом Cyberpunk, Gundam болон Final Fantasy зэрэг алдартай бүтээлүүдтэй хамтарч байсан билээ. Тэгвэл энэ удаагийн эвэнтээр Street Fighter сэдэвтэй дүрүүд болон зэвсгийн шинэ скинүүд (skin), газрын зургийн шинэчлэл (map takeover), мөн тусгай mixtape тоглоомын горим багтаж буй ажээ. Мөн тулааны алдарт Hadouken цохилт ч уг эвэнтэд багтах юм байна.