Apex Legends тоглоомын албан ёсны томоохон тэмцээн болох ALGS Year 6 Split 2 эхэллээ. Ирэх долоо хоногуудад үргэлжлэх хэсгийн шатны тоглолтуудаар дамжуулан ирэх 10 дугаар сард АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдах плей-оффт өрсөлдөх эрхтэй багууд тодорно.
Өнгөрсөн долдугаар сард болсон Esports World Cup тэмцээний Split 1 Playoffs-т UNLIMIT баг аваргын цомыг хүртсэн билээ. Тэгвэл уг тэмцээний дараа багууд дахин өрсөлдөөндөө орж байна.
Энэ удаагийн хэсгийн шатны тоглолтууд Americas, EMEA, APAC South болон APAC North гэсэн бүсүүдэд хуваагдан явагдах бөгөөд наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 13-нд болох бүсийн финал хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.