Видео тоглоом хөгжүүлэгч Respawn Entertainment компани Apex Legends тоглоомын 30-р улирал эхлээд нэг сар ч хүрээгүй байхад зарим баатруудад өөрчлөлт оруулах болсноо мэдэгдлээ.

Энэхүү шинэчлэлтээр Axle, Bloodhound, болон Seer нарын чадварыг сулруулахаар болсон байна. Тэдний дундаас өнгөрсөн улиралд шинээр гарч ирснээсээ хойш сонголтын хувь хэмжээгээр тэргүүлж байсан Axle гол бай болж байгаа юм.

Хөгжүүлэгчдийн зүгээс Axle баатрын аюултай өндөр хурдыг бууруулахын тулд түүний Tactical-аас эхлээд Ultimate хүртэлх бүх чадварыг нь өөрчилж байгаа ажээ.