Apex Legends тоглоомын Nations Cup (ENC) тэмцээний урьдчилсан шатны өрсөлдөөнүүд өрнөж байна. Энэхүү тэмцээн нь Америк, EMEA (Европ, Ойрхи Дорнод, Африк), Ази-Номхон далайн хойд болон өмнөд бүс гэсэн дөрвөн бүсэд хуваагдан явагдаж байгаа юм.

Наймдугаар сарын 1-нээс 8-р сарын 3-ны хооронд мянга мянган мэргэжлийн тоглогчид Outlands-д өрсөлдөж, анх удаа зохион байгуулагдах ENC LAN тэмцээний цөөн тооны эрхийн төлөө хүч үзлээ. Тус тэмцээний хүрээнд арваннэгдүгээр сард болох финалын шатанд аль улсын баг, ямар тоглогчид оролцох нь удахгүй тодорхой болно.

Ялангуяа Япон болон Америкийн тоглогчдын хоорондох өрсөлдөөн маш ширүүн байсан бөгөөд тус хоёр улсын тоглогчид өөрсдийн бүсийн лоббиг дүүргэн, ганцхан эрхийн төлөө өрсөлдөж байна.