Apple компани 9 дүгээр сарын эхээр болсон томоохон арга хэмжээнийхээ үеэр олон шинэ бүтээгдэхүүн танилцуулснаас хамгийн их анхаарал татсан нь тэдний анхны нугардаг төхөөрөмж болох iPhone Duo байлаа. Хос дэлгэцтэй, зэрэг олон үйлдэл хийх боломжтой энэхүү төхөөрөмж гарч ирснээр хэрэглэгчдийн дунд iPad авах шаардлага байгаа эсэх тухай асуулт урган гарч байна.
Үнийн харьцуулалт
iPhone Duo-ийн суурь үнэ 1,999 ам.доллароос эхэлж байгаа нь аль ч iPad загварын эхлэх үнээс өндөр дүн юм. Тухайлбал, хамгийн өндөр зэрэглэлийн iPad Pro загварын суурь үнэ 1,199 ам.доллар байдаг бол энгийн iPad 449 ам.доллар, iPad Mini 599 ам.доллар, iPad Air 699 ам.долларын үнэтэй байдаг. Харин 2TB багтаамжтай iPhone Duo 3,199 ам.долларын үнэтэй байгаа бол ижил 2TB багтаамжтай iPad Pro нь түүнээс 900 ам.доллароор хямд буюу 2,299 ам.доллароор зарагддаг байна.
Дэлгэц, жин болон камерын ялгаа
Дэлгэцийн хувьд iPhone Duo нь гадна талдаа 5.4 инч, дэлгэгдэх дотор талдаа 7.6 инчийн дэлгэцтэй. Харин iPad загваруудын хувьд:
- iPad Mini: 8.3 инч
- iPad (стандарт): 11 инч
- iPad Air болон iPad Pro: 11 инч эсвэл 13 инчийн сонголттой байна.
Дэлгэцийн талбайн хэмжээг чухалчилдаг хэрэглэгчдэд iPad илүү тохиромжтой. Гэсэн хэдий ч 254 грамм жинтэй iPhone Duo нь ямар ч iPad загвараас мэдэгдэхүйц хөнгөн бөгөөд нугардаг дэлгэцтэй цорын ганц сонголт юм. Түүнчлэн iPhone Duo нь ардаа хоёр ширхэг 48MP камертай бол орчин үеийн бүх iPad зөвхөн нэг 12MP камертай тул зураг авалтын хувьд iPhone Duo илт давуу юм. Үйлдлийн системийн хувьд хоёр төхөөрөмж хоёулаа дэлгэцээ хуваан зэрэг олон програм ашиглах горимыг дэмждэг байна.