Технологийн салбарын аварга Apple компани утасгүй холбооны чип үйлдвэрлэлийн чиглэлээр Broadcom компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарлалаа.

Энэхүү олон жилийн хугацаатай гэрээний хүрээнд 30 тэрбум гаруй ам.долларын үнийн дүн бүхий ажил хийгдэх юм. Хамтын ажиллагааны гол зорилго нь Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд зориулсан 15 тэрбум гаруй ширхэг тусгайлан захиалгат, утасгүй холбооны чипийг зохион бүтээх, улмаар АНУ-д үйлдвэрлэхэд чиглэж байна.

Broadcom нь харилцаа холбоо болон хагас дамжуулагчийн технологиор мэргэшсэн дэлхийд танигдсан компани юм. Apple-ийн зүгээс өөрийн бүтээгдэхүүндээ ашиглах эдгээр чипийг эх орондоо үйлдвэрлэхээр ийнхүү томоохон алхам хийж байна.