Технологийн салбарын аварга Apple компани хиймэл оюун ухааны OpenAI компанийг эсрэг шүүхэд гомдол гаргасан байна. Apple-ийн зүгээс тус компани өөрийнх нь хуучин ажилтнуудыг ашиглан нууц мэдээллийг нь хулгайлсан гэж үзэж байгаа аж.
Хэргийн учиг
Apple-ийн мэдээлснээр, тэдний сервер дээрх нууц мэдээлэлд нэвтрэх боломжийг олгосон “ховор” алдаа илэрчээ. Энэхүү алдааны улмаас Apple-ээс OpenAI-д ажилд орсон хуучин ажилтан ажлаасаа гарсныхаа дараа ч хэдэн долоо хоногийн турш тус компанийн нууц мэдээлэлд хандах боломжтой байсан байна.
Apple-ийн гомдолд дурдсанаар, OpenAI нь Apple-ийн зарим хамгийн нууцлаг бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр найман жилийн турш ажилласан инженер Чан Лю болон бусад хуучин ажилтнуудтай хуйвалдаж, iPhone-той өрсөлдөхүйц хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмжүүдийг бүтээхийн тулд “хууль бус товчлол” ашигласан гэжээ.
Шүүхийн үйл явц
Энэхүү асуудал нь Apple-ийн одоогийн ажилтан Ю-Тинг “Алисса” Пэн болон Чан Лю нарын хоорондох дотоод мессежүүдийг шалгах явцад илэрсэн байна. Apple компани шүүхээс OpenAI-ийг хулгайлагдсан гэх нууц мэдээллийг ашиглахыг хориглосон хэд хэдэн захирамж гаргахыг шаардаж байгаа бөгөөд мөн их хэмжээний торгууль ногдуулахыг хүсэж байна.
Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.