Технологийн салбарын хоёр том тоглогч болох Apple болон OpenAI компаниудын хооронд маргаан үүсээд байна. Apple компани өөрийн хуучин ажилтнуудаа шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ.

Apple-ийн зүгээс тус ажилтнуудыг OpenAI-д ажилд орохоосоо өмнө компанийн нууц загварууд, ханган нийлүүлэгчдийн талаарх мэдээлэл болон инженерийн файлуудыг хулгайлсан гэж үзэж байна. Эдгээр мэдээлэл нь нууцын зэрэглэлд багтдаг бөгөөд компанийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байсан ажээ.

Одоогоор Apple болон OpenAI компаниудын хоорондох энэхүү маргаан үргэлжилж байна.