Технологийн томоохон компани Apple есдүгээр сарын 14-ний өдөр iOS 27 үйлдлийн системээ албан ёсоор гаргалаа. Үүнтэй зэрэгцэн macOS 27 Golden Gate, iPadOS 27 болон watchOS 27 системүүд мөн гарч байгаа бөгөөд тохирох төхөөрөмжтэй хэрэглэгчид шинэчлэлтийг татаж авах боломжтой болов.
Компани есдүгээр сарын 9-нд зохион байгуулсан "Surprise and Shine" арга хэмжээнийхээ үеэр шинэ iPhone 18 Pro цуврал, нугардаг iPhone Duo, шинэ Apple Watch болон AirPods 5 зэрэг төхөөрөмжүүдээ танилцуулсан юм. Энэ үеэр iOS 27 системийг есдүгээр сарын 14-нөөс эхлэн татах боломжтойг зарлаж байжээ.
Шинэ үйлдлийн системд юу багтсан бэ?
Энэхүү шинэчлэлтээр Google Gemini дээр суурилсан Siri AI нэвтэрч байгаа бөгөөд хэрэглэгчид Siri-тэй хиймэл оюуны чатботтой ярьж буй мэт харилцах боломжтой болжээ. Мөн зураг засах хиймэл оюуны хэрэгслүүд, тухайлбал орон зайн дахин хүрээлэлт (spatial reframing), хүсээгүй хэсгийг арилгах, дуу хоолой эсвэл текстээр зураг засах заавар өгөх боломжууд нэмэгдсэн байна. Google болон Samsung-ийн Android утаснуудад ийм төрлийн засварлах хэрэгслүүд хэдэн жилийн турш байсан бол Apple ийнхүү шинэ боломжуудаа танилцуулж байна. Мөн Liquid Glass-ийн тохиргоо болон Health, Photos, Notes зэрэг аппликейшнүүдэд бага зэрэг шинэчлэлт оржээ. Харин зохицуулалтын асуудлын улмаас Siri AI нь Европын орнуудад ажиллахгүй юм.
Ямар загварууд дэмжих вэ?
Шинэ үйлдлийн системийг суулгахын тулд Settings цэсний General хэсэг рүү орж, Software Update-аас татаж авах боломжтой. iOS 27-г дараах загварын утаснууд дэмжинэ:
* iPhone SE (хоёр дахь үе болон түүнээс хойших)
* iPhone 11, 11 Pro, 11 Pro Max
* iPhone 12, 12 Mini, 12 Pro, 12 Pro Max
* iPhone 13, 13 Mini, 13 Pro, 13 Pro Max
* iPhone 14, 14 Plus, 14 Pro, 14 Pro Max
* iPhone 15, 15 Plus, 15 Pro, 15 Pro Max
* iPhone 16, 16e, 16 Plus, 16 Pro, 16 Pro Max
* iPhone 17, 17e, iPhone Air, 17 Pro, 17 Pro Max
* iPhone 18 Pro, 18 Pro Max болон iPhone Duo