Apple компани iOS 27 үйлдлийн системийн хоёр дахь нийтийн бета хувилбарыг албан ёсоор гаргалаа. Энэхүү хувилбар нь өмнөх бета хувилбарын алдааг засварлаж, хэрэглээг илүү хялбаршуулахад чиглэсэн жижиг сайжруулалтуудыг багтаажээ. Хэрэв та энэхүү шинэчлэлийг туршиж үзэхийг хүсвэл өөрийн төхөөрөмжөө бүрэн нөөцөлж (backup) авахыг зөвлөж байна.

Apple TV болон AirPods-ийн шинэчлэл

Аялалд их явдаг эсвэл интернэт ашиглах боломж хязгаарлагдмал хэрэглэгчдэд зориулан Apple TV аппликейшнд автомат таталтын шинэ сонголтыг нэмсэн байна. Энэ нь "Continue Watching" буюу үргэлжлүүлэн үзэх жагсаалтад байгаа цувралын дараагийн хоёр ангийг автоматаар татаж аваад, үзэж дууссаны дараа устгах юм. Мөн AirPods Pro хэрэглэгчид гаднын дуу чимээг нэвтрүүлэх хэмжээг тохируулах товчлуурыг Control Center-ээс шууд ашиглах боломжтой болсон нь цаг хэмнэх чухал өөрчлөлт болжээ.

Siri хиймэл оюун ухааны шинэ боломжууд

iOS 27-ийн гол онцлог болох Siri AI-ийн хувьд хэрэглэгчид америк аялгатай хоёр дуу хоолойны хурд болон илэрхийлэх чадварыг (Pace and Expressivity) өөрийн хүссэнээр тохируулж үзэх боломжтой. Одоогоор бусад дуу хоолойн дээр энэхүү тохиргоо "удахгүй" гэсэн төлөвтэй байгаа ч шинээр нэмэгдсэн англи аялгуунуудыг туршиж үзэх боломжтой байна.

Хэрэв та iPhone 15 Pro болон түүнээс хойшхи загварын утас ашигладаг бол Settings цэс рүү орж Apple Intelligence-ийг идэвхжүүлснээр Siri AI-ийг турших жагсаалтад бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсний дараа баталгаажуулалт авахад ихдээ 5-10 хоног шаардагдах юм.