Технологийн салбарын тэргүүлэгч Apple компани өөрийн бүтээгдэхүүний шугамаа шинэчлэхээр зэхэж байна. Сүүлийн үеийн мэдээллээр, тус компани iPad Pro цувралаа бүрэн шинэчлэхээр ажиллаж байгаа аж.
Үүний зэрэгцээ Apple компани нугардаг утасны зах зээлд анхаарлаа хандуулж эхэлжээ. Тодруулбал, тус компани нугардаг iPhone загваруудыг олноор бүтээж байгаа талаар мэдээлэл тархсан байна. Apple компани эдгээр нугардаг утасны борлуулалт өндөр байх болно гэсэн хүлээлттэй байгаа юм.