Apple Music стриминг үйлчилгээ нь “Club Live” хэмээх шинэ төслөө эхлүүлэхээр болсноо зарлалаа. Энэхүү төслийн хүрээнд дэлхийн хамгийн нөлөө бүхий бүжгийн клубүүд болон фестивалиудаас шууд эфирээр хөгжмийн хөтөлбөрүүдийг цацах юм байна.
Эхний шууд дамжуулалт энэ амралтын өдрүүдээр буюу тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Лас Вегас хотноо зохион байгуулагдах Electric Daisy Carnival (EDC) хөгжмийн фестиваль дээрээс явагдана. Цаашид дэлхийн өнцөг булан бүрд байрлах олон клуб болон фестивалиудаас шууд дамжуулалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Apple Music-ийн энэхүү шинэлэг санаачилга нь хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмж, хөгжим сонсогчдод клуб болон фестивалийн уур амьсгалыг гэртээ мэдрэх боломжийг олгож байна. Ялангуяа залуу үеийнхний хувьд энэ нь сонирхолтой, шинэлэг туршлага болох нь дамжиггүй.
Apple Music (Аппл Мюзик) гэдэг бол Apple компанийн хөгжмийн стриминг үйлчилгээ бөгөөд сая сая дууг зар сурталчилгаагүйгээр сонсох, дуртай хөгжмөө татаж авах, өөрийн плейлитийг үүсгэх боломжийг олгодог.