Технологийн салбарын тэргүүлэгч Apple компани өөрийн үйлдвэрлэдэг Mac цуврал компьютеруудынхаа үнийг нэмэх шийдвэр гаргалаа. Тус компанийн зүгээс энэхүү үнийн өсөлтийг санах ойн өртөг нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Энэхүү өөрчлөлтийн улмаас зарим төрлийн Mac компьютерүүд өчигдрийнхөөс хэдэн зуун доллараар илүү үнэтэй болжээ. Хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн тус бүтээгдэхүүнүүдийг шинэчлэгдсэн үнээр худалдан авах нөхцөл байдал үүсээд байна.