Технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Applied Computing компани газрын тос, байгалийн хий болон нефть химийн салбарт бүрэн хэмжээгээр нэвтрэх боломжтой хиймэл оюун ухааны (AI) загварыг бүтээнэ гэдгээ мэдэгдлээ.
Тус компани энэхүү зорилгынхоо хүрээнд 20 сая ам.долларын Series A шатны хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлжээ. Тэдний хөгжүүлж буй технологи нь үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааг хамарсан суурь хиймэл оюун ухааны загвар байх юм.
Энэхүү шийдэл нь газрын тос, байгалийн хий болон нефть химийн салбарын операторууд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хиймэл оюун ухааны тусламжтайгаар удирдах, хянах боломжийг бүрдүүлэх зорилготой ажээ.