Хөгжүүлэгч Embark Studios компани ARC Raiders тоглоомынхоо дараагийн томоохон өргөтгөл болох Frozen Trail шинэчлэлтийн анхны дүр зургийг дэлгэлээ. Энэ нь тус тоглоомын түүхэн дэх хамгийн том шинэчлэлт болж байгаа бөгөөд шинэ газрын зураг, шинэчлэгдсэн ахицын систем, шинэ хэрэгслүүд болон ARC-ийн олон төрлийн аюулуудыг багтаажээ.
Энэхүү шинэчлэлтээр тоглоомын сүүлийн үе шатанд хүрсэн тоглогчдод зориулсан ARC Frigate хэмээх шинэ сорилтыг танилцуулж байна. Энэ нь тоглогчид шууд тулалдаж устгах боломжтой дайсан бус, харин дотор нь нэвтэрч, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах учиртай тээвэрлэгч хөлөг юм. Тоглогчид уг хөлөгт нэвтэрч, таавруудыг тайлан, аюулуудаас зайлсхийж, олзоо аваад зугтах даалгавартай тулгарна.
Мөн Frigate хөлөг онгоцон дээр нэвтрэх үед шинэ аюулуудын нэг болох Hydra-тай таарч магадгүй юм. Hydra нь олон тоглогчийг зэрэг онилох чадвартай, зургаан буу бүхий цамхаг хэлбэрийн дайсан ажээ.