Видео тоглоом хөгжүүлэгч Embark Studios өөрсдийн бүтээл болох ARC Raiders тоглоомдоо туршилтын журмаар PvE горимыг түр хугацаанд нэвтрүүлж, шалгахаар төлөвлөж буйгаа зарлалаа.

Есдүгээр сарын 24-нд нийтлэгдсэн блог мэдээлэлд дурдсанаар уг PvE горимын тохиргоо нь 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 20-ны хооронд нээлттэй байх аж. Энэхүү туршилт нь Frozen Trail шинэчлэлтийн дараахан тоглогчдод хүрэх юм.

Шинэ matchmaking буюу тоглолт хайх сонголтоор орсон лоббид тоглогчид бие биедээ гэмтэл учруулахгүй (PvP damage байхгүй) бөгөөд олз омог болон ARC-ийн үйлдэл, хариу үйлдэлд тохируулга хийгдсэн байна. Туршилтын хугацаанд тоглогчид өмнөх уламжлалт PvPvE болон шинээр нэмэгдсэн PvE горимуудын хооронд чөлөөтэй шилжин тоглох боломжтой байх юм.