ARC Raiders тоглоомын хөгжүүлэгч Embark Studios компани тоглоомын эрэмбэлэх системдээ өөрчлөлт оруулж байна. Тус компани Rust Belt бүс дэх тоглогчдын түрэмгийлэлд суурилсан эрэмбэлэх системд (aggression-based matchmaking) ямар үйлдэл нөлөөлөхийг шинэчлэн тогтоожээ.
Долдугаар сарын 28-нд гаргасан 1.39.0 хувилбарын шинэчлэлтийн хүрээнд уг системд туршилт хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар дайсны Raiders-ийн эхлүүлсэн тулаанд өөрийгөө хамгаалах нь тоглогчийн тоглолтын хэв маягийн үнэлгээнд нөлөөлөхгүй болжээ. Үнэлгээнд зөвхөн тухайн тоглогчийн өөрийнх нь эхлүүлсэн тулаанууд л нөлөөлөх юм.
Хөгжүүлэгчдийн тайлбарласнаар, тулааныг эхлүүлэгчийг тодорхойлохдоо эхэлж хохирол учруулсан багийг гол буруутнаар тооцох аж. Харин халдлагад өртсөн багийн гишүүд бүгд хамгаалагч гэж тооцогдоно. Энэхүү журам нь гуравдагч талын оролцоотой тулаануудад ч мөн адил үйлчлэх бөгөөд хөндлөнгөөс оролцсон тал нь тулааныг эхлүүлэгч гэж тооцогдох юм.