Технологийн салбарын мэдээллээрээ алдартай Ars Technica сайт өөрийн уншигчдад зориулсан шинэ боломжуудыг танилцууллаа. Тус сайтын Pro захиалгыг хийснээр уншигчид өөрийн сонирхолд нийцүүлэн мэдээллээ хэрхэн хүлээн авахыг сонгох боломжтой болж байна.
Өөрийн хүссэнээр тохируулах боломж
Захиалагчид өөрийн унших зуршлын дагуу мэдээллийн урсгалаа өөрчлөх боломжтой. Тухайлбал, зарим уншигчид сонгодог блог хэлбэрийн нүүр хуудсыг илүүд үздэг бол, зарим нь нэг дэлгэцэнд аль болох олон гарчиг багтаахыг хүсдэг. Мөн уншигчид мэдээллийн баганын өргөнийг өөрчлөх, өөрийн сонирхдоггүй сэдвүүдийг харагдахгүй болгох зэрэг тохиргоог хийх боломжтой юм.
Шинэ болон хуучин загварууд
Одоогийн байдлаар Grid буюу торлог, List буюу жагсаалт гэсэн хоёр төрлийн харагдацыг бүх уншигч ашиглах боломжтой. Харин Ars Pro захиалга нь нэмэлт хоёр төрлийн загварыг нээж өгч байна. Үүнд 1998 онд буюу Ars Technica-ийн үйл ажиллагаа эхэлсэн жилийн анхны загварыг санагдуулам Classic view буюу сонгодог харагдац багтаж байна.