Технологийн салбарт алдартай ASUS брэндийн ROG Flow Z13 (2025) тоглоомын зөөврийн компьютер Amazon цахим худалдааны сайтад томоохон хямдрал зарлажээ. Уг төхөөрөмжийн үндсэн үнэ нь 2,099.99 ам.доллар байсан бол одоогоор 1,699.99 ам.доллар болж буурсан байна.
Энэхүү зөөврийн компьютер нь таблет болон ноутбукийн хослол гэдгээрээ онцлог юм. Салгаж болох гар болон 170 градус хүртэл эргэх боломжтой хөлний тусламжтайгаар хэрэглэгчид үүнийг ажлын ширээний компьютер эсвэл 13 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй төхөөрөмж байдлаар ашиглах боломжтой.
Техникийн хүчин чадал
Төхөөрөмж нь AMD Ryzen AI MAX 390 процессороор тоноглогдсон бөгөөд 12 цөмт процессор болон RDNA 3.5 график карттай тул тусдаа том оврын график карт шаардлагагүйгээр тоглоомын өндөр үзүүлэлтийг хангадаг байна. Мөн 32GB LPDDR5X шуурхай санах ой болон 1TB PCIe Gen 4 SSD багтаамжтай.
Энэхүү үзүүлэлт нь Cyberpunk 2077, Elden Ring, Black Myth: Wukong зэрэг шаардлага өндөртэй тоглоомуудыг тоглоход хангалттай хүчин чадлыг олгодог. Түүнчлэн 13.4 инчийн ROG Nebula мэдрэгчтэй дэлгэц нь 2560 x 1600 нягтаршилтай, 180Hz давтамжтай, 3ms хариу үйлдэл үзүүлэх хурдтай бөгөөд 500 нит тод дэлгэцтэй юм.
Одоогоор уг бүтээгдэхүүнийг Amazon сайтаар дамжуулан худалдан авах боломжтой бөгөөд 19 хувийн хямдралтай байгаа энэхүү санал нь хязгаарлагдмал хугацаатай юм.