Autheo компани технологийн салбарт шинэлэг шийдэл бүхий төвлөрсөн бус интернэт үйлдлийн системийг (Internet Operating System) олон нийтэд танилцууллаа. Уг систем нь голчлон хиймэл оюун ухааны агентууд (AI agents) болон блокчейн гүйлгээний зохицуулалтад чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.
Энэхүү шинэ технологи нь хийнмэл оюун ухааны агентуудын үйл ажиллагаа болон блокчейн сүлжээний хоорондох уялдаа холбоог сайжруулах, гүйлгээний үйл явцыг нэгдсэн системээр зохицуулах зорилготой ажээ. Autheo-ийн энэхүү алхам нь технологийн салбарт төвлөрсөн бус сүлжээг илүү өргөн хүрээнд ашиглах боломжийг бүрдүүлэх чиглэлд хийгдэж буй бүтээлч оролдлого болох нь харагдаж байна.