Зураг төсөл болон загварчлалын салбарт өргөн ашиглагддаг Autodesk AutoCAD программд зориулсан түр хугацааны хямдрал зарлагдаж, жилийн эрхийг 83 хувийн хөнгөлөлттэйгөөр авах боломж гарчээ. Энэхүү урамшууллаар ердийн үнэ нь 2,095 ам.доллар байдаг нэг жилийн захиалгыг 338.97 ам.доллароор буюу 1,700 гаруй ам.долларын (1,756.03 ам.доллар) хэмнэлттэйгээр 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал санал болгосон байна.
AutoCAD нь 2D нарийвчлалтай зураг төсөл болон 3D загварчлалыг хослуулан гүйцэтгэх боломжтой программ юм. Хэрэглэгчид хэмжээс, тэмдэглэгээ, layout, layer зэрэг мэргэжлийн хэрэгслүүдийг ашиглахаас гадна бүтээгдэхүүний дизайн, архитектур, инженерийн ажилд зориулсан solid, surface, mesh загварчлал хийх боломжтой. Мөн ихэнх CAD багуудын ашигладаг DWG өргөтгөлтэй файлуудыг шууд нээх, засах, хуваалцахыг дэмждэг.
Хиймэл оюун ухааны шийдлүүд болон дагалдах боломжууд
Программд багтсан сүүлийн үеийн хиймэл оюун ухааны (AI) боломжууд нь ажлыг илүү хялбарчилж өгчээ. Тухайлбал, Smart Blocks функц нь дахин ашиглах блокуудыг таньж, үүсгэж, сольдог тул нэг элементээ олон дахин зурах шаардлагагүй болдог. Түүнчлэн Markup Assist нь тэмдэглэгээг тайлбарладаг бол Activity Insights нь зургийн түүхийг бүртгэж, нэг төсөл дээр олон хүн хамтран ажиллахад дэмжлэг үзүүлдэг байна.
Багцад архитектур, механик, цахилгаан, MEP, Plant 3D, Map 3D, Raster Design зэрэгт зориулсан тусгай хэрэгслүүд, давтагдах ажлыг автоматжуулах AutoLISP, скрипт, API болон макро, Autodesk Docs-оор дамжуулан үүлэн орчинд хамтрах боломж, өөрчлөх боломжтой ажлын орчин багтжээ.
Анхаарах шаардлагууд
Энэхүү хямдрал нь насан туршийн эрх биш, зөвхөн нэг жилийн хугацаатай бөгөөд нэг төхөөрөмжид зориулагдсан байна. Уг программ нь Windows 10, 11 болон macOS Ventura, Sonoma, Sequoia үйлдлийн систем дээр ажилладаг тул хэрэглэгчид системийн шаардлагаа урьдчилан шалгах хэрэгтэй. Autodesk-ийн шинэ болон хуучин бүх хэрэглэгчдэд нээлттэй уг эрхийг худалдан авснаас хойш 30 хоногийн дотор идэвхжүүлэх шаардлагатай бөгөөд StackSocial дээрх үнэ өөрчлөгдөх магадлалтайг дурджээ.